МЭНДЧИЛГЭЭ

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр гишүүн байгууллага болох аудитын компаниудын дунд “AUDIT CUP” спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн “Audit Cup-2018” XVII тэмцээнийг ММНБИ болон “Мэжик консалтинг Аудит” ХХК хамтран “Бид нэг гэр бүл” уриан дор 2018 оны 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар  ажиллаж байна.

Тэмцээний зорилго: Ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын авьяастнуудыг илрүүлэх, шалгаруулах, харилцан танилцаж, туршлага солилцох явдал юм.

Энэхүү тэмцээн нь 2002 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнийг:

  • “Улаанбаатар аудит корпораци” ХХК -3 удаа
  • “Итгэлт Аудит” ХХК – 2 удаа + “БДО Аудит” ХХК – 1 удаа
  • “НИММ Аудит” ХХК – 2 удаа + “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК 1 удаа
  • “Онч Аудит” ХХК – 1 удаа + “Делойтт Онч Аудит” ХХК – 1 удаа
  • “ПрайсуотерХаузКуперс Аудит” ХХК – 1 удаа
  • “Нийслэл Аудит” ХХК – 1 удаа
  • “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК – 1 удаа
  • “Бизкон Аудит” ХХК – 1 удаа
  • “Севиллиа Аудит” ХХК, “Хүлэгт Хүннү Аудит” ХХК, “Юнистар Аудит” ХХК – 1 удаа
  • “Мэжик консалтинг Аудит” ХХК – 1 удаа хамтран зохион байгуулж жил ирэх тусам оролцогчдын тоо өсөж, зорион байгуулалт улам сайжирч байгаад бид бүгд таатай байна.