Он цагийн товчоон

“AUDIT CUP” тэмцээний түүхэн мэдээлэл

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс гишүүн байгууллага болох аудитын компаниудын ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын авьяастнуудыг илрүүлэх, шалгаруулах, харилцан танилцаж, туршлага солилцох зорилгын хүрээнд 2002 оноос хойш жил бүр аудитын компаниудын дунд “AUDIT CUP” спортын тэмцээнийг уламжлал болгон тасралтгүй зохион байгуулж:

  • “Улаанбаатар Аудит корпораци” ХХК – 7 удаа /”ЦЭСБ Аудит” ХХК, “Өндөр Хаан Итгэл Аудит” ХХК-тай хамтарсан баг 2 удаа/
  • “Итгэлт Аудит” ХХК – 2 удаа
  • “Нийслэл Аудит” ХХК – 2 удаа
  • “Пантер Мидланд Аудит” ХХК – 2 удаа /”Улиастай ван Аудит” ХХК-тай хамтарсан баг 1 удаа/
  • “НИММ Аудит” ХХК – 1 удаа
  • “Онч Аудит” ХХК – 1 удаа
  • “ПрайсоутерХаузКуперс Аудит” ХХК – 1 удаа
  • “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК – 1 удаа тус тус тэмцээнийг тэргүүлж шилжин явах цом гардан авч байсан түүхтэй.
2002
Шилжин явах цомын эзэн: "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК
"AUDIT CUP" спортын анхдугаар тэмцээнийг "Бизкон Аудит" ХХК-тай хамтран 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК тэргүүлж анхны шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
2003
Шилжин явах цомын эзэн: "Итгэлт Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг "AUDIT CUP" тэмцээний анхны шилжин явах цомын эзэн болсон "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК-тай хамтран 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд "Итгэлт Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цомыг гардан авлаа.
2004
Шилжин явах цомын эзэн: "Итгэлт Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг өмнөх оны тэмцээний ялагч шилжин явах цомын эзэн "Итгэлт Аудит" ХХК-тай хамтран 2004 оны 12 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэхүү тэмцээнийг дахин "Итгэлт Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цомыг 2 дахь жилдээ гардан авлаа.
2005
Шилжин явах цомын эзэн: "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг "AUDIT CUP" тэмцээний хошоо аварга баг болох "Итгэлт Аудит" ХХК-тай 2 дахь жилдээ хамтран 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, шилжин явах цомын эзнээр "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК шалгарлаа.
2006
Шилжин явах цомын эзэн: "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг "НИММ Аудит" ХХК-тай хамтран 2006 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд манай аудиторууд идэвхтэй оролцон шилжин явах цомыг дахин "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК гардан авлаа.
2007
Шилжин явах цомыг үүрд хадгалах эрх: "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг өмнөх оны тэмцээний шилжин явах цомын эзэн "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК-тай хамтран 2007 оны 12 дугаар сарын 5-нд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 5 төрөл, 8 ангиллаар 7 багийн 100 гаруй тамирчид оролцон "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК 3 дахь адуугаа дарааллан түрүүлж шилжин явах цомыг ҮҮРД хадгалах эрх авлаа.
2008
Шилжин явах цомын эзэн: "НИММ Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд "НИММ Аудит" ХХК түрүүлж шилжин явах цомыг гардан авлаа.
2009
Шилжин явах цомын эзэн: "Нийслэл Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг өмнөх оны тэмцээний ялагч шилжин явах цомын эзэн "НИММ Аудит" ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд "Нийслэл Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цомыг гардан авлаа.
2010
Шилжин явах цомын эзэн: "Онч Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээнийг өмнөх оны тэмцээний ялагч шилжин явах цомын эзэн "Нийслэл Аудит" ХХК-тай хамтран 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тэмцээнд "Онч Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цомыг гардан авлаа.
2011
Шилжин явах цомын эзэн: "Нийслэл Аудит" ХХК
Энэ оны спортын тэмцээн ММНБИ-ийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар "Онч Аудит" ХХК, ерөнхий шүүгчээр "Онч Аудит" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Норжинбат ажиллан тэмцээнийг 2011 оны 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 4 төрлөөр 12 багийн 70 орчим тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр "Нийслэл Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цомыг гардан авч, 2-р байрт "Онч Аудит" ХХК, 3-р байрт "Сүлд Аудит" ХХК, "Эвиденсе Аудит" ХХК, "Их Наяд Аудит" ХХК-ийн хамтарсан баг тамирчид шалгарлаа.
2012
Шилжин явах цомын эзэн: "ПрайсуотерХаузКуперс Аудит" ХХК
Энэ оны "AUDIT CUP-2012" уламжлалт XI тэмцээний хамтран зохион байгуулагчаар "Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК, еранхий шүүгчээр П.Ганзориг ахлагчтай "TLG 13" ТББ-ийн шүүгчид ажиллан 9 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 30 орчим аудитын компанийн 16 багийн 400 гаруй тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "ПрайсуотерХаузКуперс Аудит" ХХК тэргүүлж, 2-р байрт "Ситико Аудит" ХХК, 3-р байрт "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК шалгарлаа.
2013
Шилжин явах цомын эзэн: "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК
Энэ оны "AUDIT CUP-2013" уламжлалт XII тэмцээнийг "ПрайсуотерХаузКуперс Аудит" ХХК-тай хамтран 10 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 16 багийн 300 орчим тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК тэргүүлж, 2-р байрт "Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК, 3-р байрт "ПрайсуотерХаузКуперс Аудит" ХХК шалгарлаа.
2014
Шилжин явах цомын эзэн: "Улиастайн Ирвэсүүд" баг
Энэ оны "AUDIT CUP-2014" уламжлалт XIII тэмцээнийг "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК-тай хамтран 9 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотоп үйл ажиллагаа явуулж байгаа нийт 20 орчим компанийн 15 багийн 250 гаруй тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр /46 оноогоор/ "Пантер Мидланд Аудит" ХХК болон "Улиастай ван Аудит" ХХК-ийн хамтарсан "Улиастайн Ирвэсүүд" баг тэргүүлж, 2-р байрт "Эвиденсе Аудит" ХХК, "Ай Жи Эй Эйч Аудит" ХХК, "Инфина Финансиал Аудит" ХХК-ийн хамтарсан "Инфина" баг, 3-р байрт "Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК шалгарлаа.
2015
Шилжин явах цомын эзэн: "Пантер Мидланд Аудит" ХХК
Энэ оны "AUDIT CUP-2015" уламжлалт XIV тэмцээнийг "БДО Аудит" ХХК-тай хамтран 10 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 20 орчим компанийн 13 багийн тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "Пантер Мидланд Аудит" ХХК тэргүүлж, 2-р байрт "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК, 3-р байрт "Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК шалгарлаа.
2016
Шилжин явах цомын эзэн: "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК
Энэ оны "AUDIT CUP-2016" уламжлалт XV тэмцээнийг "Делойтт Онч Аудит" ХХК-тай хамтран 10 дугаар сарын 22,23-нд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 22 аудитын компанийн 14 багийн 400 орчим тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК тэргүүлж шилжин явах цом гардан авлаа.
2017
Шилжин явах цомын эзэн: "УБАК" баг
Энэ оны "AUDIT CUP-2017" уламжлалт XVI тэмцээнийг "Севилла Аудит" ХХК, "Хүлэгт Хүннү Аудит" ХХК, Юнистар Аудит" ХХК-тай хамтран 11 дүгээр сарын 4,5нд "Тэмүүжин" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 16 аудитын компанийн 10 баг тамирчид, 4 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК, "ЦЭСБ Аудит" ХХК, "Өндөр Хаан Итгэл Аудит" ХХК-ийн хамтарсан "УБАК" баг тэргүүлж шилжин явах цом гардан авч, 2-р байрт "Хүлэгт Хүннү Аудит" ХХК, "Бэст Грант Аудит" ХХК, "Мишээл Од Аудит" ХХК-ийн хамтарсан баг, 3-р байрт "Эрнст энд Янг Монголиа Аудит" ХХК шалгарлаа.
2018
Шилжин явах цомын эзэн: "УБАК" баг
Энэ оны "AUDIT CUP-2018" уламжлалт XVII тэмцээнийг "Мэжик Консалтинг Аудит" ХХК-тай хамтран 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд "Hawaii" спорт цогцолборт зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 27 аудитын компанийн 15 багийн 250 гаруй тамирчид, 5 төрлөөр өрсөлдөн багийн нийт дүнгээр "Улаанбаатар Аудит Корпораци" ХХК, "ЦЭСБ Аудит" ХХК, "Өндөр Хаан Итгэл Аудит" ХХК-ийн хамтарсан "УБАК" баг тэргүүлж шилжин явах цом гардан авч, 2-р байрт "Мэжик Консалтинг Аудит" ХХК, 3-р байрт "Төрийн аудит /Үндэсний аудитын газар/" шалгарлаа.